Таамаглалаар биш, бодит тоогоор.

Хэмжиж чадвал хянаж чадна

Хянаж чадвал удирдаж чадна

Үйлдвэрлэл, борлуулалт, ашгийнхаа мэдээллийг нэг дороос хянах боломжтой боллоо.

Системийн боломжууд

Өдөр тутмын ажлаа хянаж, бизнесийн оновчтой шийдвэр гаргах боломжтой.

Түүхий эд, агуулах

Орлого зарлага тухай бүрд нь үлдэгдэл хөдөлнө.

Үйлдвэрлэл

Ажилтан, материал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өдөр бүрээр хянах боломжтой.

Урьдчилсан тооцоо

Нэгжийн өртөг, ашгийн маржинг урьдчилан харуулна.

Санхүү, цалин

Орлого, зардал, цалин (НДШ, ХХОАТ) автоматаар бодогдоно.

Борлуулалт, гар утас

Борлуулалтаа бүртгэж, баримтаа газар дээр нь хэвлэх боломжтой.

Шинжилгээ, таамаглал

Санхүүгийн гүйцэтгэлийг өнгөрсөн үетэй харьцуулж, цаашдын чиг хандлагыг графикаар шинжилнэ.

Ашгаа хэрхэн урьдчилан тооцоолох вэ?

Үйлдвэрлэл эхлэхээс өмнө ердөө 3 алхмаар зардлаа тооцож, өөр өөр хувилбараар ашгаа харьцуулан харах боломжтой.

  1. 1

    Бүтээгдэхүүн ба тоо хэмжээг сонгоно

    Үйлдвэрлэх бараа болон тоо хэмжээг оруулснаар үнийн мэдээлэл системээс автоматаар татагдана.

  2. 2

    Зардлаа нарийвчлан тооцоолно

    Цалин, түүхий эдийн зарцуулалт болон түрээс, цахилгаан гэх мэт тогтмол зардлуудыг бүтээгдэхүүнд оновчтой хуваарилна.

  3. 3

    Бодит ашиг, өртгөө шинжилнэ

    Бүтээгдэхүүн тус бүрийн нэгжийн өртөг, ашгийн маржин болон алдагдалгүй ажиллах доод хэмжээг шууд харна.

Ажлаа хөнгөвчлөхөд бэлэн үү?

Системийн танилцуулга үзэх болон өөрийн үйлдвэрт тохируулах зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай.

Хүсэлт илгээх